Барилгын зураг төслийн экспертүүд зөвлөлдлөө

Барилгын зураг төслийн байгууллага манай улсад үүсч хөгжсөний 90 жилийн ойн баяраа салбарынхан нь өнөөдөр тэмдэглэж, “Барилгын зураг төслийн байгууллага 90 жил, экспертүүдийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Барилгын салбар Монгол Улсад үүсч, хөгжсөний түүхт 90 жилийн ойтой давхцан тохиож буй энэ үед зураг төслийн инженерүүд ийнхүү нэгэн дээвэр дор цуглаж, үе үеийн мэргэжил нэгтнүүдээ дурсахын зэрэгцээ салбарын өнөөгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэвэл зохих санал санаачилгуудыг ярилцаж, шинэ дэвшилтэт техник технологийн танилцуулга явуулсан юм.

Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Барилгын хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Монголын архитекторуудын эвлэл, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Эрчим хүчний зураг төслийн холбоо, Монголын барилгын инженер-геологичдын холбоо болон зураг төслийн бусад аж ахуйн нэгж байгууллагууд, инженерүүд оролцож, илтгэл тавьсан.

img_8669