Мэндчилгээ
Бид хөгжлийнхөө дараагийн шинэ хуудсыг урам зориг дүүрэн нээж байна. СКАЙтел компани өнгөрсөн хугацаанд үүрэн холбооны салбарын хөгжлийг урагшлуулсан олон чухал алхмуудыг хийж, ирээдүйг тодорхойлогч байсаар ирсэн, хойшид ч түүчээ нь байх болно. Энэ удаад бид Монголчуудынхаа амьдралд баяр баясал нэмж, илүү гэгээлэг ирээдүйгээ бүтээхэд нь хувь нэмрээ оруулахын төлөө СКАЙ брэндийг бий болголоо. Монгол улсын харилцаа холбооны салбарын зах зээлд эзлэх өөрийн байр сууриа ахиулах нь брэндийн шинэчлэлийн үндсэн зорилго юм.
